logo
АНУ Ази Номхон далайн бүс нутагт цэргээ нэмэгдүүлнэ

АНУ Ази Номхон далайн бүс нутагт цэргээ нэмэгдүүлнэ

2012/06/12
Америкийн цэргийг Ази Номхон далайн бүс нутагт нэмэгдүүлэх нь Хятадыг түгшүүлж байна. Үүнийг харгалзахыг тус улс АНУ-аас шаардаж байна. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудын бараг 60 хувь түүний дотор нисэх онгоц тээгч хөлгийн бүлгээ явуулах тухай Пентагоны тэргүүний мэдэгдлийн хариуд тэгж хэлсэн байна.

АНДБН-т америкийн тэнгисийн цэргийн бодлогын чиглэл өөрчлөгдөх тухай АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта Сингапурт мэдэгдэв. Энд болсон «Шангри-Ла-яриа хэлэлцээ» форумд дэлхийн цэргийн элит цуглардаг. Эдүгээ америкийн байлдааны хөлөг онгоцуудын барагцаалбал тэн хагас нь Номхон далайд байгаа. Атлантаас цэргээ татан шилжүүлж үүнд нэмэнэ гэж Пентагоны тэргүүн лавлаж хэллээ. Оросын геополитикийн судлалын академийн шинжээч Константин Сивков АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цэргийг өөрчлөн байрлуулах асуудлыг хөндөн мэдэгдэхдээ

«Одоо чухам АНДБН-т анхаарлаа төвлөрүүлнэ гэж АНУ үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлал, цэргийн номнолоо тодорхойлов. Бүс нутаг дэлхийн эдийн засгийн төв болж байгааг харгалзан үзсэн байх. Энэ төв Атлантаас Номхон далайн бүс, Зүүн- хойд, Зүүн-Өмнөд Ази руу чиглэн шилжиж байна. Үнэн чанартаа АНУ-аас энэ бүс нутагт л өргөн нөлөө үзүүлж байна. Бусад бүс нутагт хяналт нь суларсан. Харин хятадын цэргийн сүр хүч зузаарч байгаа нөхцөлд нөлөөгөө хэвээр хадгалахад хэцүү» гэв.

АНДБН-т Хятад, АНУ хоёрын ашиг сонирхол харшилдав. Пентангоны тэргүүн Вьетнамд айлчлах үеэрээ Камрань баазад очсоны дараа БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь үүнд анхаарлыг хандууллаа. Одоогоос 37 жилийн өмнө АНУ вьетнамын дайнд ялагдаад тус баазыг орхиж явсан билээ. Леон Панетта бол Вьетнам улсаас бус нутаг дахь АНУ-ын тэнгисийн гол тушиц газар байсан баазын үүд хаалгыг нээсэн АНУ-ын анхны БХ-ын сайд юм.

Хятад улс бол Ази дахь манай орны стратегийн гол түнш юм. АНУ-тай тогтоосон хэлхээ холбоо Хятадын эсрэг чиглэгдэхгүй гэж өчигдөр Ханой мэдэгдлээ. Эдүгээ Вашингтон Хятад улсыг тогтоон барих зорилгоор шинэ шинэ эвсэл байгуулж, дайсан байсан Вьетнамыг түнш болгож байна. Камрань Номхон далай дахь америкийн Тэнгисийн цэргийн хүчний шинэ түшиц газар болох байх. Эдүгээ дэлхийн янз бүрийн цэгт АНУ-ын баазуудын хэрэгцээг хангахад хэрэглэж буй америкийн байлдааны хөлөг онгоцыг тэнд байрлуулжээ.

Түүнчлэн америкийн хөлөг онгоцууд Филлиппиний Субик Бей баазад буцаж байна. Тэндээс Пентагон бүс нутгийн тээврийн гол сүлжээг хяналтдаа авч, онц тохиолдолд хааж мэднэ. Тухайлбал Персийн булангаас Хятад руу зүглэсэн нефть ачсан хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг тасалдуулан зогсоох юм.

Өмнөд Хятадын тэнгист Хятад ба бусад улсын хооронд нутаг дэвсгэрийн асуудлаар маргаан гаарсан нөхцөлд Азид АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчийг нэмэгдүүлж байна. Маргаанд хөндлөнгөөс оролцохгүй. Хятадын сүр хүчин өсөн нэмэгдэж байгаагийн хариуд Филиппинд цэргийн тусламж үзүүлэх амлалт өгсөн гэж АНУ мэдэгдэв. Нисэх онгоц тээгч олон хөлгийг оролцуулан АНУ-ын байлдааны хөлөг онгоцуудыг бүс нутагт татан шилжүүлж байгаа нь Хятад улсыг тогтоон барих байтугай бүр айлган сүрдүүлэх нэмэлт хүчин зүйл болж байна. Вашингтон тэнгист Бээжинтэй харилцах зааг тогтоож байна. Одоо Хятад улсаас геостратегийн ашиг сонирхолы нь хохироох гэсэн оролдлогын хариуд зохих арга хэмжээ авах бололтой.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш