Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил гарснаас сурагчид хохирчээ. Тодруулбал, Боловсролын үнэлгээний төвийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн Завхан аймагт математикийн шалгалт дээр зөрчил илэрч, 50 гаруй баганан код дутсан байна.
Хос баганан код нь шалгуулагчийн гэрээний хуудас болон хариултын хуудас дээр наах зориулалттай бөгөөд засалтын явцад хэн гэдэг шалгуулагчийнх болохыг нотолдог юм байна.
Мөн шалгалтыг 100 минутын хугацаанд авах ёстой байхад Боловсролын үнэлгээний төвийн хяналт шалгалтын багш нар 80 минутад авсан, шалгалтын “D” вариантын материал алдаатай байжээ.
Түүнчлэн шалгуулагчийн хуваарилалтад алдаа гарснаас үүдэн Налайх дүүргээс ирсэн сурагч шалгалтдаа хоцорч, их, дээд сургуульд энэ жил элсэн суралцах боломжгүй болсон байна. Энэ мэт элсэлтийн шалгалт тойрсон гомдлууд үргэлжилсээр байна.