БНХАУ-ын Бээжин хотноо болж буй Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаанд шилдэг 10-т шалгараад байсан Монгол Улсын дуучин Э.Амартүвшин өчигдөр Бээжин хотын Дуурийн их театрт эцсийн шалгаруулалт болох Пласидо Домингогийн удирдсан симфони найрал хөгжимтэй дуулж тэргүүн байрт шалгарчээ.
Мөн тэргүүн байрт АНУ-ын дуучин Рос Костанцо шалгарчээ. Урьд нь П.И.Чайковскийн нэрэмжит дэлхийн сонгодог урлагийн олимпийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан Э.Амартүвшин Бээжингийн дуурийн театрын тайзнаа дэлхийн шилдэг 13 дуучинтай авьяас чадвараа уралдуулж хоёр цаг үргэлжилсэн тэдний тоглолтыг үзэгчид алга нижигнүүлэн ташиж жинхэнэ тайзыг эзэгнэж чадсан уран бүтээлчдийг бишрэн шүтэж байв. Алдарт Пласидо Доминго өөрийн биеэр симфони оркестрыг удирдсан нь тоглолтыг улам ч сонирхолтой болгосоноос гадна их мастерын авьяас, хүч чадлыг үзэгчид гайхан биширчээ.
Долоо хоног үргэлжилсэн тус тэмцээнд дэлхийн 14 орны 40 гаруй шилдэг дуурийн дуучид оролцож 3 үе шаттай шалгаруулалтаас ийнхүү Монголын дуучин шилдгээр тодорсон юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Парис, АНУ, Английн Хатан хааны, Испани зэрэг дэлхийд алдартай дуурийн театрын мэргэжлийн өндөр түвшний найруулагч, уран бүтээлчид багтжээ. 1993 оноос жил бүр болдог тус уралдаан нь Герман, АНУ, Австри, Болгар, Итали, ОХУ-д тус тус болж байсан бол энэ жил анх удаа Азид БНХАУ-д болж байгаа гэнэ.
Тус уралдааныг Швейцарийн алдартай "Rolex" компани ивээн тэтгэж байгаа бөгөөд уралдааны дүрэм ёсоор тэргүүн байрт 2, хоёрдугаар байрт 2, гуравдугаар байрт 2 оролцогчийг шалгаруулжээ. Тэргүүн байрт шалгарсан дуучинд 30 мянган ам.доллар, удаах байрт 20 мянга, гутгаар байрт 10 мянган ам.долларын шагнал тус тус гардуулах юм байна.