НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрөөс саяхан 2012 оны Эх дэлхийн манлайлагч зургаан хүнийг тодруулсан. Эдгээр хүндтэй хүмүүсийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж багтсан билээ. Байгаль орчноо хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ тал дээр бусдыг уриалан дуудаж, манлайлсан хүмүүст энэхүү цолыг олгодог уламжлалтай энэхүү шагналыг Монголын Ерөнхийлөгчөөс гадна Бразилийн банкир Фабио Барбоса, Арабын Нэгдсэн Эмират улсын Султан Ахмед Аль Жаберь, Швейцарийн нисгэгч Бертранд Пиккард, Нидерландын эрдэмтэн Сандер Ван Дер Лийу, Кенийн байгаль хамгаалахын төлөө тэмцэгч Самсон Парашина нарын хөдөлмөр зүтгэлийг НҮБ үнэлэн Эх дэлхийн манлайлагчдаар тодруулсан байна.
Эх дэлхийн манлайлагчийг тодруулах арга хэмжээ Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон бөгөөд НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн тэргүүн Аким Штайнер, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн Сайн санааны элч төлөөлөгч Жизель Бундхен, Бразилийн Байгаль орчны сайд Изабелла Тейксера болон Рио+20-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ша Зуканг нар оролцлоо. Энэхүү арга хэмжээг дэлхийд нэр хүндтэй LG Electronics компани ивээн тэтгэжээ.
Аким Штайнер “Эх дэлхийн манлайлагчид нь байгаль дэлхийгээ хайрлаж, эко системийг хамгаалах тал дээр олон ажил санаачлан, “ногоон” бодлого хэрэгжүүлж чадсан хүмүүс юм. Эдгээр хүндтэй хүмүүс байгаль дэлхийгээ хамгаалах үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлж, бусдыг уриалан дуудсаар байх болно гэдэгт бид бүрэн итгэлтэй байна” гэжээ.
Эх дэлхийн манлайлагчдад дараах өргөмжлөлийг олгожээ:
- Бодлогын манлайлагч: Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж. Түүний байгаль орчны асуудлыг төрийн бодлогынхоо нэн тэргүүнд тавих амлалтаа биелүүлснийг нь үнэлжээ.
- Бизнес эрхлэгчийн зөн: Фабио Барбоса, Султан Ахмед Аль Жабер. Сэргээгдэх эрчм хүч, “ногоон” технологийн салбар дахь тэдний хөдөлмөрийг үнэлжээ.
- Үйл ажиллагаа, урам зориг: Бертранд Пиккард. Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд олон нийтийг уриалан дуудсаныг нь үнэлжээ.
- Шинжлэх ухаан, инноваци: Сандер Ван Дер Лийу. Уур амьсгалын удаан хугацааны өөрчлөлтийг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх түүхэн судалгааг нь үнэлжээ.
- Тусгай төрөл – Шинэ санаачлага: Самсон Парашина. Кенийн Цаво Амбоселийн орчмын экосистемийг хадгалж үлдэхэд чиглэгдсэн хүчин чармайлтыг нь үнэлжээ.
“Ногоон” бодлогыг санаачилж, залуу хойч үедээ эх дэлхийгээ хайрлах хүмүүжил төлөвшүүлж буй Ц. Элбэгдорж, “Энэ бол зөвхөн миний хувьд төдийгүй манай ард түмний хувьд нэр төрийн хэрэг юм. Хэзээ нэгэн цагт би төрийн тэргүүнийхээ албан тушаалаа хүлээлгэж өгөх нь тодорхой. Тэр үед би Эх дэлхийн манлайлагчийнхаа ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байх болно” хэмээжээ.
НҮБ-аас Эх дэлхийн манлайлагчид шагналыг 2005 онд санаачилж, байгаль орчноо хамгаалах үйлсэд гавьяа байгуулсан хүмүүс, байгууллагуудыг урамшуулж эхэлсэн. Үүнээс хойш 51 хүн Эх дэлхийн манлайлагчаар тодорсон юм.
Эх дэлхийн манлайлагчдын шагналыг өмнө нь дэлхийд алдартай, нөлөө бүхий хүмүүс хүртэж байжээ. Тэдний дундаас АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Альберт Гор, Мексикийн Ерөнхийлөгч Филип Калдерон, Хятадын нэрт жүжигчин Жоу Хун, алдарт дуучин Анжелика Кидио нарыг дурдаж болно.