МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшихээр нэр нь тодроод байсан “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг өнгөрсөн сард АТГ-аас баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Түүнийг “Анод” банкийг дампууруулахад оролцсон хэрэгт сэжигтнээр тооцон, 14 хоног саатуулж, энэ сарын 5-нд суллах байсан ч яллагдагчаар татан үргэлжлүүлэн хоёр сар хорихоор болсон гэнэ.
Түүнийг баривчлан хорьсон шалтгааныг сэжигтэн өөрөө улстөрийн зорилготой хэмээн мэдэгдсэн бол өөр эх сурвалжууд хүний компанийг хууль бусаар өөрийн болгосон хэргийн улмаас хоригдон шалгагдах болсон тухай мэдээлж байгаа.
Мөн түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтран хүний компанийг булаан хохироосон гэсэн мэдээлэл ч бас цацагдаад байгаа юм. Юутай ч нэр дэвших эрхгүй болсон Ц.Анандбазарыг саатуулан шалгах хугацааг хоёр сараар сунгалаа.