logo
Хар тамхи хэрэглэгч монгол иргэдийн тоо 10 мянга болж нэмэгджээ

Хар тамхи хэрэглэгч монгол иргэдийн тоо 10 мянга болж нэмэгджээ

2012/06/12
Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдсээр байгаа. Хар тамхи хэрэглэгчдээс гадна гадаад оронд хар тамхи зөөвөрлөх ажилд оролцон баригдсан хүмүүсийн тоо хэдэн арваараа нэмэгдсээр байгаа. Саяхан хар тамхи мансуурлаас иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхины хэрэглээний талаар судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан 18-24 насны залуусын 36 нь каннабис /тайвшруулагч мансууруулагч бодис/, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Судалгаанаас харахад 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэдэг, 21800 хүнд хэрэглэх санал тавьсан байжээ. Манай улс анхны судалгаагаа 1999 онд хийж байсан бөгөөд 45 хүн хэрэглэгч байсан бол одоо 10 мянга болж өссөн судалгаа байна. Мансуурагчдын 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, долоон хувь нь үнэрлэж, 12 хувь нь тарьж хэрэглэдэг гэжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш