МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд эхэлнэ. Н.Энхбаяраас гадна До.Чулуунбаатар, н.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарыг мөн шүүнэ. Шүүх хурлыг шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалах бол шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар оролцох юм байна. Н.Энхбаярыг анх “Улаанбаатар таймс” сониыг хууль бусаар хувьчилж авёан гэсэн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн билээ. Дараа нь НИТХ-ын дарга Н.Болормаа нарт холбогдох эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан аж. УМБГ-аас өнгөрөгч 2011 оны долдугаар сарын 20-ноос энэ хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаад 2011 оны арваннэгдүгээр сарын сарын 11-нд АТГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж, Н.Энхбаярын хэргийг тусад нь АТГ-ын харьяанд шилжүүлсэн юм байна.