logo
Испаничууд шашны

Испаничууд шашны "гаж" уламжлалыг дагасаар...

2012/06/12
Ням гаригт Испанид болсон нэгэн шашны уламжлалын үеэр чөтгөрийг төлөөлсөн шар өнгийн тусгай хувцас өмссөн эрчүүд гудамжинд гудсан дээр хэвтүүлсэн нялх хүүхдүүд дээгүүр үсэрсэн байна. Гаж ч гэмээр энэ эртний ёслолыг үйлдсэнээр хүүхдүүдийн өвчин зовлон, муу муухай зүйлсийг хөөн зайлуулдаг гэдэгт Испаничууд итгэдэг гэнэ.
"Эл Салто дел Колачо" буюу Англиар "Baby jumping" нэртэй энэ ёслолыг Испаний хойд хэсэгт орших Кастрилло Де Мурсиа сууринд жил бүр зохион байгуулдаг байна. Эндхийн иргэд болон орон ор ны жуулчид ёслолыг сонирхохоор ирдэг. Есүс Христэд итгэгчдийн уламжлалт зан үйлийг тохиолдуулан үйлддэг энэ ёслолыг хамгийн аюултай уламжлалуудын нэгд тооцдог аж.
Энэ уламжлал 1620-иод оны үеэс эхтэй бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалаад жил бүр бага зэрэг өөрчлөгдсөөр иржээ.
Шашны ёслолд ой хүрээгүй хүүхдүүдийг сонгож оролцуулдаг байна. Энэ нь Христийн шашин гай зовлон, муу ёрыг ялан дийлснийг бэлгэддэг гэж үздэг байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш