logo
Бразилын Сан Пауло хотод ижил хүйстнүүд баярын жагсаал хийлээ

Бразилын Сан Пауло хотод ижил хүйстнүүд баярын жагсаал хийлээ

2012/06/12
Ням гаригт олон зуун мянган Бразилчууд Өмнөд Америкийн хамгийн том хотын гудамж талбайд жагсаал хийжээ. Тэд ижил хүйстнүүдийг үзэн ядахаа больж, тэдэнтэй тэгш харьцахыг хүмүүст уриалсан байна. Гэй, лэйсби, бисексуаль хүмүүс болон тэднийг дэмжигчид Сан Пауло хотод 16 дахь жилдээ зохион байгуулагдсан парадад оролцжээ. Тэдний дунд өвөрмөц содон хувцсаар гангарсан хүн олон байсан бөгөөд жагсаалд оролцогчид хөгжмийн аянд бүжиглэцгээсэн байна.
Зохион байгуулагчид өчигдрийн жагсаалд гурван сая гаруй хүн оролцоно гэж тооцоолоод байжээ.
Бразилын телевизүүдээр мэдээлснээр ижил хүйстнүүдийн жагсаалын үеэр 2.400 орчим цагдаа аюулгүй байдлыг сахиулж ажиллажээ. Арга хэмжээний үеэр томоохон зөрчил дутагдал гараагүй юм байна.
2009 оны жагсаалд дөрвөн сая хүн оролцож дээд амжилт тогтоож байжээ. Өмнөд Америкийн Бразил улсад ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300 орчим байгууллага байдаг юм.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш