Байгалийн хийг байгаль орчинд хор хөнөөл багатай байдлаар олборлох боломжтой гэдгийг олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд онцолжээ. Энэ талаарх сэдвийг CNN агентлагийн олон улсын тоймч Фариид Закариа хөндөн ярьсныг орчуулан хүргэж байна.
Өнгөрсөн онд дэлхийн эрчим хүчний судалгааны байгууллага нэгэн тайланг гаргасан. Энэ тайланд "Бид байгалийн хий олборлолтын алтан үе рүү орж байна уу?" гэсэн чухал асуултыг онцолсон юм. Харин Олон улсын эрчим хүчний агентлагийн 2012 оны тайлангийн гарчиг нь "Байгалийн хий олборлолтын Алтан үеийн Алтан дүрмүүд" гэсэн гарчигтай байгаа нь нилээд гайшрал төрүүлж байна. Тэгвэл Америкт энэ алтан үе эхэлчихээд байна. Эрх чөлөөний оронд байгалийн хийн салбарт хийсэн хувьсгал нь "тоглоомыг" өөрчлөх томоохон хүчин зүйл болсон нь илэрхий болж байгаа юм. Энэ байгалийн баялаг зөвхөн эрчим салбарт биш, зөвхөн АНУ-ын хувьд биш, дэлхийн геополитикт эрс өөрчлөлтийг авчирсан том хөзөр байх болно.
Занарын үе давхаргын хооронд үүссэн байгалийн хийг олборлох технологийг 20 жилийн өмнө бий болгожээ. Чулуулгийг ус, элс химийн бодисуудын тусламжтайгаар тэсэлдэг байна. Энэ процессыг фрайкин гэж нэрлэдэг. Энэ технологийн ачаар Америкт богино хугацаанд 20.000 цооног ухаж, олон зуун мянган ажлын байрыг бий болгосон юм. Мөн ойролцоогоор 100 жил байгалийн хий нийлүүлэх боломжтой болсон гэхэд болно.
Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлснээр дэлхийн байгалийн хийн олборлолт 2035 он гэхэд 50 хувиар нэмэгдэх юм байна. Энэ өсөлтийн гуравны хоёрыг Америкийн занарын олборлолт хангах юм. Угаасаа Америк энэ зах зээлд давамгайлдаг. Ийнхүү Америкчууд байгалийн хийг хамгийн бага зардлаар олборлож байна. 28.3 метр куб байгалийн хийг олборлоход ердөө хоёр долларын зардал гарч байгаа юм. Харин Европын олон орон долоо дахин өндөр зардлыг ОХУ-д төлж, байгалийн хий авч байна.
Тэгвэл шингэрүүлсэн байгалийн хийг газрын тосноос гаргаж авсан бензин шатахууны оронд хэрэглэх өргөн боломжтой. Мөн өөр бусад олон боломж гарч ирж байна. Жишээ нь "Женерал Моторс" компани байгалийн хий эсвэл бензинээр ажилладаг машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Тэгэхээр байгалийн хий Америкийн эрчим хүчний бодлогыг ашигтайгаар өөрчлөх боломж харагдаад байна.
Өнөөг хүртэл олон орон байгалийн хийгээ импортолсоор ирсэн билээ. Нэр дурдвал ОХУ, Иран, Венесуэл. Эдгээр орнууд өөрсдийнхөө эрх ашгийг хэт бодож, шударга бусаар үнээ тогтоож байснаас болж эмх замбараагүй байдал үүсч байсан. Тэгвэл ирэх 20 жилийн хугацаанд АНУ, Канад, Австрали, Польш, Франц, Израйл зэрэг ардчилсан, тогтвортой улсууд энэ байгалийн баялгийн нийлүүлтийн ихэнхийг хангах боломжтой аж. Энэ нь дэлхий нийтийн тогтвортой байдалд сайн нөлөө үзүүлнэ. Хятад нь шатдаг занарын арвин их нөөцтэй улс. Гэхдээ Дундад улс ардчилсан биш хэдий ч тогтворгүй байдлыг бус тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Гэхдээ нэг асуудал байгааг мартаж болохгүй. Занарын үе давхаргын хооронд үүссэн байгалийн хийг олборлохыг эсэргүүцэгчид олон байна. Учир нь олборлох үйл явцад их хэмжээний ус шаардлагатай байдаг бөгөөд метан хэмээх хүлэмжийн хий ч ихээр ялгардаг. Заримдаа олборлолт явуулж буй ордтой ойр орших айл өрхийн карантнаас метантай ус гарч ирнэ. Карантны усны ойролцоо гал асаахад гал дүрэлздэг нь үүнийг нотолдог. Мөн байгалийн хийг олборлох үед хүч багатай газар хөдлөлт үүсч болдгийг шүүмжлэгчид хэлж байна. Тиймээс яах ёстой вэ?
Сайн мэдээ гэвэл эдгээр эрсдлүүдийг даван гарах боломжтой гэдгийг олон улсын эрчим хүчний агентлагийн шинэ тайланд онцолжээ. Энэ тайланд аюулгүй арга хэмжээнээс эхлээд метан ялгаралтыг бууруулах, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах талаарх алтан зарчмуудыг жагсаасан байна. Эдгээр нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь нэг дундаж цооногийг ухахад гарах зардлыг дунджаар долоон хувиар нэмэгдүүлнэ гэж олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолжээ. Ийнхүү энгийн, ухаалаг заавруудыг зөв дагасны ач холбогдол асар их байх бөгөөд холбоотой асуудлуудыг шийдэж болох юм.
Эх сурвалж CNN.com
Э.АМАР