2012 оны УИХ-ын сонгуульд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны захирлуудын зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгон УИХ-ын 22 дугаар тойрогт Д.Баатаржав, 26 дугаар тойрогт П.Төмөрбаатар нарыг бие даан нэр дэвшүүлжээ. "Бидэнгүйгээр бидний асуудал шийдэгдэхгүй" гэсэн уриатайгаар оролцох болсноо тэд мэдэгдэж, өчигдөр хэвлэлийн хурал хийв. Тэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид УИХ-д өөрсдийн төлөөлөлтэй байхын тулд 2004, 2008 оны парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих лобби бүлэг байгуулан ажиллаж үзсэн боловч тодорхой амжилтад хүрээгүй. Бидний төлөөлөл УИХ-д орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зүйн орчинг сайжруулах, НҮБ-ын "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенци", Засгийн газраас баталсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих үндэсний хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих дэд хөтөлбөр, Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Бивакогийн мянганы хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодит бололцоо бүрдэнэ. Ингэж байж бидний асуудал шийдэгдэнэ. Улс төрийн бусад намуудаас бидний төлөөллийг намын жагсаалтаар дэвшүүлэн гаргаж байгаад талархалтай байгаа" гэв.
Манай Улсад 130 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж. Олон улсын жишигт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд парламентэд тодорхой квот байдаг төдийгүй тэд нэг тойрог болж нэр дэвшигчийгээ гаргасан тохиолдол ч байна. Жишээ нь: Япон, Таиланд, ОХУ, Финланд зэрэг оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс парламентийн гишүүнээр сонгогдож байжээ.
Д.Сувд
Эх сурвалж: "Монцамэ"