logo
Жастин Биберийн дууг сонсоод хөлөө хөдөлгөдөг болжээ

Жастин Биберийн дууг сонсоод хөлөө хөдөлгөдөг болжээ

2012/06/12
Лиссэнцефали буюу их тархины төрөлхийн хүнд өвчтэй хүүхэд дэлхий дээр 1500 орчим бүртгэгдсэн. Тэдний нэг АНУ-ын Вашингтон хотын 11 настай Меган Хэм эл өвчний улмаас ярьж, алхаж чаддаггүй, сэтгэл хөдлөл, хариу үйлдэл үзүүлдэггүй байжээ. Гэтэл поп дуучин Жастин Биберийн дууг сонсоод инээмсэглэж, бүр хөлөө хөдөлгөдөг болсон гэнэ. Эмч нар эхэндээ үүнийг боломжгүй хэмээн итгэхгүй байсан ч охины бодит байдлыг хараад цаашдаа биеийнх нь байдал дээрдэх магадлалтай гэж дүгнэсэн аж. Меган Хэмийн тухай Жастин Бибер сонсоод, Твиттер дэх хуудсандаа “Меган чи бол хүчирхэг охин. Би Портланд руу очихоороо чамтай заавал уулзана. Хайртай шүү, бас баярлалаа” хэмээн бичжээ. Охины эцэг, эх тэдний амьдралд итгэл найдварын гал асаасан нэрт дуучинд чин сэтгэлийн угаас талархаж буйгаа илэрхийлсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш