Нийслэлийн Прокурорын орлогч прокурор Ё.Сагсай мэдэгдэл хийв.
-Н.Энхбаяр ТВ-ээр мэдэгдэл хийхдээ прокурор, шүүхийн бичгийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчиж, өөрийг нь Улсын Их Хуралд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа хэмээн та бүхнийг буруутгасан. Энэ талаар тодруулна уу?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлд Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэгтэй гэж заасан байдаг. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шүүхэд хэрэг нь нэгэнт шилжиж, шүүгдэгч болсон Н.Энхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс улсын яллагч шүүхэд хандсан юм.
-Н. Энхбаярт холбогдох асуудлаар заавал шүүхэд бичиг хүргүүлэх шаардлагатай байсан юм уу?
-Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүх анхан шатны шүүх хуралдаанаар Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэж эхэлсэн боловч шүүгдэгчээс өөрөөс нь шалтгаалан шүүх хуралдаан хойшилсон. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй явагдах, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмуудыг хэрэгжүүлэх үүднээс улсын яллагчийн хувьд албан үүргийнхээ дагуу шүүхэд хандсан болно. Сонгуулийн ажлын дундуур хуулийн байгууллага оролцоогүй харин шүүн таслах ажиллагаа үргэлжилж байх явцад сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлсэнийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Н.Туяа