Шууд хөрөнгө оруулалтын "KKR" санг үүсгэн байгуулагчдын нэг болох Хенри Крейвис Блүүмберг агентлагаас гаргасан АНУ-ын хөрөнгийн зах зээлийн томоохон компаниудын хамгийн өндөр орлоготой тэргүүн нарыг нэрлэдэг "Finance 50" жагсаалтыг тэргүүлжээ.
"KKR" сангийн гүйцэтгэх захирал Крейвис өнгөрсөн жилд 30 сая долларын орлого олсон байна. Өндөр орлоготой санхүүчдын жагсаалтын хоёрдугаарт, түүний үеэл, тус сангийн хоёрдугаар гүйцэтгэх захирал Жорж Робертс 29,9 сая долларын орлогоороо бичигджээ. Крейвис, Робертс нар "KKR" санг Жером Колбергийн хамт 1976 онд үүсгэн байгуулсан байна. Тэд хөрөнгө оруулалтын "Bear Stearns" банкинд 40 орчим жил хамт ажиллажээ.
Жагсаалтын гуравдугаарт, Америкийн даатгалын томоохон компаниудын нэг болох "Prudential Financial" компанийн тэргүүн Жон Стренжфелд орсон байна. Тэрбээр өнгөрсөн жилийн хугацаанд 23,7 сая долларын орлого олжээ.
"Finance 50" жагсаалтын эхний тавд "JP Morgan Chase" компанийн тэргүүн Жейми Даймон, "American Express" компанийн тэргүүн Кеннет Чено нар багтжээ. Тэд өнгөрсөн жилийн хугацаанд тус бүр 23,1 сая долларын орлого олсон байна.
Жагсаалтын эхний аравт хөрөнгө оруулалтын "BlackRock" санг үүсгэн байгуулагч Ларри Финк /21,9 сая доллар/, "Wells Fargo" компанийн тэргүүн Жон Стампф /19,8 сая доллар/, "Ameriprise Financial"-ийн ерөнхий захирал Жеймс Краччиоло /18,8 сая доллар/, "Capital One" сангийн тэргүүн Ричард Фэрбэнк /18,7 сая доллар/ болон "PNC Financial Services Group"-ийн тэргүүн Жим Рор /16,6 сая доллар/ нар багтжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ