Музейн хамгаалалт, хадгалалтын байдал стандартын шаардлага хангаад зогсохгүй аюулгүй орчинд байх ёстой. Гэтэл сүүлийн үед музейд хараа хяналт байхгүйгээс үүдэж гадны халдлагад өртөх, хулгайлагдах нь ихэссэн. Үүнтэй холбогдуулан Мэргэжпийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Шалгалтад 20 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музейнүүдийн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг шалгажээ. Энэ удаагийн шалгалтад хамрагдсан нийт музейн 94.7 хувь нь хадгалалт хамгаалалтын найдвартай нөхцөл бүрдсэн сан хөмрөгийн өрөөгүй, 63.2 хувь нь музейн барилга, байгууламж дахь үзмэрийн танхим нь нийтэд үйлчлэх шаардлага хангахгүй байсан нь тогтоогдов. Шалгах явцад, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүс 5.7 га байхаар тогтоосныг Нийслэлийн Засаг даргын 2002 оны 485 тоот захирамжаар “Номун гэрэл" төвд 5500 м.кв газрыг шашны зориулалтаар эзэмшүүлснээр хамгаалалтын бүсээс 28714 м.кв-ыг хасч, 34414 м.кв болгосон байжээ.
Мөн Хан-Уул дүүргийн Шүүхийн шүүгчийн 2008 оны 513 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 279 тоот захирамжаар хамгаалалтын бүсээс 16000 м.кв газрыг “Ван трейд” компанид үйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн байна. Түүнчлэн Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүс хоёр га байхаас 10855 м.кв болж 9145 м.кв-аар хасагдсан бөгөөд, Нийслэлийн Засаг даргын 2000 оны А-12 тоот захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууцны зориулалтаар олгосныг Нийслэлийн Засаг даргын 2000 оны 311 тоот захирамжаар газрыг хүчингүй болгосон боловч хамгаалалтын бүсэд баригдсан нэг давхар барилга өнөөдрийг болтол байсаар байгаа аж. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт музейн удирдлагын 78.9 хувь нь музейн орчны аюулгүй байдлын үзлэгийг жилд хоёр удаа явуулж, аюулгүй хувь нь барилга, цахилгааны сүлжээний бүрэн бүтэн байдалд хоёр жил тутамд мэргэжпийн байгууллагаар үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулах ажил хийгээгүй байна.
Шалгалтад хамрагдсан нийт хувийн музейнүүд, музейн аюулгүй байдлыг хангах үүднээс галын дохиоллын утааны мэдрэгч, гал гарсан тохиолдолд ашиглах зориулалттай галын автомат гидрант, аврах шат, хаалга, тэдгээрийн байршлын тойм зураглал, яаралтай мэдээлэл дамжуулах цахилгаан холбоогоор тоноглогдоогүй байсан нь илэрчээ. Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей үзмэрээ хэсэгчилж даатгалд хамруулсан, бусад нь даатгалд хамруулаагүй, 2007-2008 оны музейн сан хөмрөгийн улсын тооллогоор нийт музейн алдагдсан үрэгдсэн үзмэрийн судалгааг гаргуулсан боловч 52.9 хувь нь үзмэрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ аваагүй байжээ. Шалгалтад хамрагдсан музейн ажилтнуудад хууль тогтоомж, сурталчилж, мэргэжил арга зүйн тусламж үзүүлж, хувийн болон байгууллагын музейд үзмэрийн бүртгэлийг хэрхэн хөтлөх, үзүүллэг зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах талаар, нийт музейд дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар тус тус зөвлөгөө өгсөн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар 18 музейд 151 заалттай 25 албан шаардлага өгч, гурван дүгнэлт гаргаж биелэлтэд хяналт тавин ажиллажээ.
Б.Чанцал
"Нийгмийн толь"