Анхан шатны шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял сонссон цагдаагийн хуучин удирдлагуудын ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисст хандсан билээ. Харин комисс уг гомдлыг хэлэлцээд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригтод энэ сарын 11-нд албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт “Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, түүний дагуу хийсэн судалгаа болон Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээллээс үзэхэд энэ сарын 6, 7-нд ШШГЕГын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болсон Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Зоригтын өмгөөлөгч ирээгүй, бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй байхад хурал хийжээ.
Анхан шатны шүүх Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажсан шүүгдэгчийн эрхийг зөрчиж, шүүх хуралдааны үеэр улсын яллагчтай мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна” гэж бичсэн байна.
Улмаар Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчид Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын олон гэрээ конвенц, Монгол Улсад мөрдөж буй хуулиудыг зөрчсөн бөгөөд зөрчлийг арилгаж, цаашид хүний эрх, хуулиа дээдлэн ажиллахыг сануулсан байна.