logo
Хуульчийн сонгон шалгаруулалтын товыг зарлажээ

Хуульчийн сонгон шалгаруулалтын товыг зарлажээ

2012/06/13
“Хуульч сонгон шалгаруулах тухай” хуулийн дагуу Хуульчийн сонгон шалгаруулалтыг 2012 оны 08 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион явуулахаар болжээ.
Сонгон шалгаруулалтын хуваарь:
• Сорилгын шалгалт 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод 10:00 цагт нэгэн зэрэг эхэлнэ.
• Бодлогын шалгалт 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10:00 цагт эхэлнэ.
Сонгон шалгаруулалтын бүртгэл:
• Сонгон шалгаруулалтад оролцогчдын бүртгэл 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг дуустал явагдана:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгч дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
• Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет;
• Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичиг эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
• Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
• Эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэнээс хойш 2-оос доошгүй жил ажилласан тухай ажил олгогчийн тодорхойлолт,
• Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
• Ялгүй болохыг нотолсон Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
• Сонгон шалгаруулалтын нэг оролцогчид ногдох зардлыг тушаасан баримт /Шалгалтын бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сангийн Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 900012019 дансанд тушаасан байх/
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, анкетын маягтыг бүртгэл явагдаж буй газраас болон www.mojha.gov.mn, www.jurists.gov.mn, www.legalinfo.mn Website-руу орж авч болно.
• Шалгалт авах газрыг бүртгэл дууссанаас хойш жич зарлана.
Холбогдох мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны 207 тоот өрөө, 261955, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 312825 утсаар лавлах боломжтой ажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш