“Евро-2012” тэмцээнийг зохион байгуулагч орон болох Украины шигшээ 2:1 онооны харьцаатайгаар Шведийн багийг буулган авч хэсэгтээ тэргүүлж эхлэв. Украины шилдэг хөлбөмбөгчин Андрей Шевченко тоглолтын 55, 61 дэх минутад хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирчээ. Харин шведүүдийн цорын ганц гоолыг Златон Ибрагимович хийсэн байна.
Шведийн довтлогч Ибрагимович тоглолтын 52 минутад Ким Чельстремийн дамжуулалтаар гоол оруулж, тэмцээний анхны оноог авчээ. Харин Шевченко хоёр гоолыг хоёуланг нь толгойгоороо мөргөж оруулсан бөгөөд эхний гоолыг хажуугийн дамжуулалтаар, харин тоглолтын 61 дэх минутад оруулсан гоолыг булангийн дамжуулалтаас хийсэн байна.
Украины Донецк хотын "Донбасс-Арена" цэнгэлдэх хүрээлэнд болсон Европын аварга шалгаруулах тэмцээний “D” хэсгийн эхний тоглолтод Франц, Английн багууд 1:1 онооны харьцаатайгаар тэнцжээ.
Тоглолтын 30 дахь минутад Английн шигшээ багийн хамгаалагч Жолеон Лескотт Стивен Жеррардын баруун жигүүрээс дамжуулсан чөлөөт цохилтыг эсрэг багийнхаа хаалганд мөргөж оруулснаар эхний гоолыг хийсэн байна. Гэвч тоглолтын 39 дэх минутад Францын хагас хамгаалагч Самир Насри торгуулын шугамын гаднаас Английн хаалганы буланд оновчтой цохилт хийснээр онооны харьцааг тэнцүүлжээ.
Зургадугаар сарын 15-нд болох хоёрдугаар шатны тоглолтод францчууд Украины шигшээ багтай харин Английн шигшээ баг шведүүдтэй тоглоно.
Д.Жаргал
МОНЦАМЭ