Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас олгож буй нэг сая төгрөгний сүүлийн хэсэг болох 670 мянган төгрөгийг ирэх долоо хоногт олгох шийдвэр гарчээ. Одоогоор тус мөнгийг Сангийн яамнаас Нийгмийн халамж, үйлчилгээний төвийн данс руу хараахан шилжүүлээгүй байгаа гэнэ. Хүний хөгжил сангаас олгож буй 21 мянган төгрөгийн олголт энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд ирэх сараас зөвхөн ядуу өрхүүдэд бэлэн мөнгөолгогдох юм.