logo
Өвөрмонголоос 140 хүн саналаа өглөө

Өвөрмонголоос 140 хүн саналаа өглөө

2012/06/14
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-нд ажиллаж, сурч, амьдарч байгаа 140 иргэн энэ сарын 10-ны өдөр Хөх хот дахь Ерөнхий консулын газарт очиж сонгуульд саналаа өглөө.
Урьдчилсан бүртгэлээр 180 хүн сонгуулийн санал хураалтад оролцохоор мэдүүлсэн боловч санал хураасан өдөр 140 иргэн ирж саналаа өгсөн байна. Монгол Улсаас ӨМӨЗО-нд албан бус мэдээгээр 3000 орчим хүн оршин суудаг ажээ. Гэхдээ тэдний олонх нь оюутан сурагчид юм. Хичээлийн жил дуусч оюутнууд нутаг буцсан тул санал хураалтад харьцангүй цөөхөн хүн оролцлоо Хөх хот дахь Ерөнхий консулын газрын ажилтан ярилаа.

Б.Занданхүү
Эх сурвалж :"Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш