logo
Тунист хөл хорилоо

Тунист хөл хорилоо

2012/06/14
Тунисын нийслэл хотыг оруулаад зургаан мужид 21:00 цагаас 05:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна.
  Тунисын эрх баригчид ийм шийдвэр гаргах болсон нь салафитуудын зохион байгуулсан эмх замбараагүй байдалтай холбоотой байна. Лхагва гарагт шилжих шөнө салафитууд хотод зохион явуулсан уран зургийн үзэсгэлэнг эсэргүүцэн жагссан байна. Тэд үзэсгэлэнд тавьсан бүтээлүүд нь лалын шашинтнуудыг доромжилж байна гэж үзжээ. Жагсаал цуглааныг тараахыг оролдох үеэр салафитууд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, наад зах нь 7 эмх журам сахиулагч шархдсан бөгөөд 160 гаруй хүн баривчлагдсан байна.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш