logo
Хятадад нэгэн нохой барын бамбаруудыг

Хятадад нэгэн нохой барын бамбаруудыг "өргөж авчээ"

2012/06/14
Хятадын зүүн хэсэгт байдаг амьтны хүрээлэнд нэгэн нохой Сибирийн цагаан барын дөрвөн бамбарыг "өргөж авчээ". Учир нь бамбаруудыг эх нь голсон гэдгийг амьтны хүрээлэнгийн ажилтнууд хэлсэн байна.
Эхийн хайр хязгааргүй гэдгийг араатан амьтад хүртэл батлан харуулж байна. Хятадад нэгэн нохой барын үр төлийг өөрийнхөө гөлөгтэй адил хайрлаж байна. Энэ нохой Сибирийн барын дөрвөн бамбарыг хөхүүлж эхэлжээ. Учир нь цагаан бар төрснийхөө дараа эдгээр бамбаруудаа голсон байна.
Жинхэнэ эх нь Рончен амьтны хүрээлэнгийн хашаанд сэлгүүцэж байх зуур нохой түүний үр төлд анхаарал халамж тавьж байна. Амьтны хүрээлэнгийн ажилтан Жоу Шиаогуан ярихдаа энэ нохой барын бамбаруудыг өөрийн үр төл мэт хайрлан эрхлүүлж, долоож байгаа гэжээ.
Нохой хоёр гөлөгтэй хэдий ч муурын төрлийн амьтны үр төлийг өргөж авсан нь ховор тохиолдлуудын нэг юм. Эдгээр бамбарууд 20 орчим хоногийн дараа бор хоолонд орно. Улмаар тэд удахгүй өргөж авсан "ээжээсээ" том биетэй араатнууд болох юм.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш