Поп ертөнцийн залуу од, дуучин Жастин Бибер Мехико хотын төв цэнгэлдэхэд тоглолтоо хийжээ. Бүтэн найман цагийн турш үргэлжилсэн тоглолт шүтэн бишрэгчдийн баярын нулимс, догдлолоор дүүрэн байсан гэнэ. Тэд 20 песо /1,5 ам.доллар/-гийн үнэтэй, Биберийн зурагтай малгай өмсч, зургийг нь барьсан байжээ. Даваа гаригийн үдэш болсон Жастин Биберийн тоглолтод 200 мянган үзэгч цугласны дийлэнх нь өсвөр насны охид байж. Тоглолт тарах болоход эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ авахаар цэнгэлдэхийн гадна цугласан байсан гэнэ.