logo
Төмөр замын тавцангаас хүн унаж нас баржээ

Төмөр замын тавцангаас хүн унаж нас баржээ

2012/06/15
Энэ долоо хоногт гэмт хэргийн тоо бага үзүүлэлттэй байна. Дээрмийн хэрэг хоёр, зам тээврийн осол 35 гарсан бол зам тээврийн ослоос болж 14 хүн гэмтжээ.
  Өнгөрсөн мягмар гарагт төмөр замын осол хэд хэд гарсан байна. Төмөр замын үйлчилгээний төв буюу Вокзалын өндөрлөсөн тавцан дээрээс хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Энэ дагуу цагдаа нар шалгахад 45-50 насны 165 см өндөртэй, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон байна.
 Мөн Чойрын өртөөнөөс салаа гарман дээр сэлгээний 1257 галт тэрэг «Хово» маркийн авто машины чиргүүлийг мөргөжээ. Эдгээр хэргийг Төмөр замын Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Г.Онон
Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш