logo
Португал эхний хожлоо авлаа

Португал эхний хожлоо авлаа

2012/06/15
Португалчууд Львов хотод Данийн эсрэг тоглож ширүүн тэмцлийн эцэст 3 : 2-оор ялалт байгууллаа. Ийнхүү тэд хэсгээс гарах найдвараа хадгалан үлдлээ. Сүүлийн тоглолтдоо тэд Недерландын эсрэг заавал хожих даалгавартайгаар эхлүүлнэ. Данийн хувьд мөн тэдэнтэй адилхан нөхцөл байдалд байгаа юм. Тооны харьцаа 2 : 2 -н харьцаатай үргэлжилж байх үед сэлгээгээр орж ирсэн Силвестре Варела 87 дахь минутад Португалчуудад хожлын гоолыг авчирсан юм. Тоглолтын турш Португалчууд өрсөлдөгчөө илүүрхэж байсан ч хамгаалалтын алдаанаас болж Данид тоог тэнцүүлэх боломж олгож байлаа. 24 дэх минутад Пепе булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж тооны харьцааг нээсэн. Улмаар 10 минутын дараа бэртлээсээ эргэж ирсэн Элдер Поштига тооны харьцааг 2 : 0 болгон холдуулсан юм. Гэвч эхний үе дуусахаас өмнө хамгаалалтын алдаанаас болж Португалчууд тооны харьцааг ойртуулах боломж олгосон. 41 дэх минутад Никлас Бендтнер хоосон хаалганд мөргөж гоолдсон бол 80 дахь минутад Ларс Якобсений дамжуулалтыг мөргөж хоёр дахь гоолоо оруулсан юм. Ийнхүү Португалчууд хүнд байдалд орсон боловч Варела цаг дуусахаас 3 минутын өмнө багаа аварсан юм. Фабиу Коэнтраугийн дамжууалтыг Варелс гоол болгон “баатар” болсон юм. Роналду энэ тоглолтын турш гоолын олом боломж гаргасан боловч түүнийгээ ашиглаж чадаагүй. Португалчууд 6 сарын 17-нд Недерландын эсрэг тоглоно. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш