БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авах бүртгэл зургадугаар сарын 11-13-нд орон даяар явагдаж, дууслаа. Энэ удаад өнгөрсөн жилийн адил аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан улсын хэмжээнд 10 мянган хүнийг бүртгэхээр болсон юм. Одоогоор бүртгэлийн нэгдсэн дүн гараагүй байна. Хоёр аймгаас бүртгэлийн тоогоо ирүүлээгүй байгаа ба тус хоёр аймгийг хасч тооцвол нийт 6281 хүн бүртгэлд хамрагджээ. Бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг наймдугаар сарын 25, 26-нд зохион байгуулах юм байна.