logo

"Лондоныг эзэл" хөдөлгөөнийхний майхан хуаранг буулгаж

2012/06/15
Британийн нийслэл Лондон хотын Излингтон дүүргийн зөвлөл "Лондоныг эзэл" хөдөлгөөнийхний Финсбери-сквер талбайд босгосон майхан хуаранг буулгаж эхэлжээ.
Финсбери-сквер талбайд босгосон 135 майхныг буулгах ажиллагааг шүүхийн шийдвэрт үндэслэн цагдаагийн офицеруудын ажиглалтан дор явуулах юм.
"Лондоныг эзэл" хөдөлгөөнийхэн нийслэл хотын Гэгээн Павелын сүмийн өмнөх талбайд гол хуарангаа босгосны дараа өнгөрсөн оны аравдугаар сард Лондоны Сити дүүргээс хойд зүгт дахин майхан хуаран босгожээ. Харин энэ оны хоёрдугаар сард майхан хурангуудыг буулгасны дараа корпорацийг эсэргүүцэгчдийн хөдөлгөөнд оролцогсдын гол байрлах газар нь Финсбери-сквер талбай болсон байна.
Уг талбайд майхан хуаран байх 8 сарын хугацаанд их хэмжээний хохирол амссан гэж дүүргийн зөвлөл мэдэгджээ.
"Лондоныг эзэл" хөдөлгөөнийхэн тэдний явуулж буй ажиллагаа нь бүх европчуудын хатуу хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн ажиллагааны нэг хэсэг юм гэж удаа дараа мэдэгдсэн юм.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш