Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш анх удаа томоохон эсэргүүцлийн жагсаал боллоо. Мягмар гаригт Москва хотод жагссан олон мянган иргэд хээл хахууль авсан засгийн газрын албан тушаалтнуудыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэд шинээр сонгууль явуулж, Путиныг огцрохыг шаарджээ. Идэвхтнүүдийн мэдээслснээр жагсаалд 70.000-100.000 хүн оролцсон байна. Харин цагдаа нар 20.000 орчим хүн оролцсон гэж мэдээлжээ.
Энэ жагсаал болохоос нэг өдрийн өмнө цагдаа нар зарим нөлөө бүхий идэвхтнүүдийн гэрт нэгжлэг хийж, зарим эд зүйлсийг нь хураагаад байсан юм. Оросын "царь"гэгддэг Путин өнгөрсөн долоо хоногт зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон иргэдэд оногдуулах торгуулийг олон дахин нэмэгдүүлэх заалт бүхий хуулийг баталсан юм.
Оросын хууль сахиулах байгууллагынхан тавдугаар сард болсон жагсаалын үеэр эмх замбараагүй байдалбий болсонтой холбогдуулан сөрөг хүчний удирдагчдаас байцаалт авсан байна. Алексей Навальнигийн хэлж байгаагаар энэ нь түүнийг болон бусад хүмүүсийг эсэргүүцлийн жагсаалаас хол байлгах зорилготой хуйвалдаан юм байна. Тэрээр хэлэхдээ "Ямар ч мөрдлөг шалгалт явуулаагүй, энэ бол угаасаа худал хуурмаг зүйл, тухайн үед зохион байгуулалттайгаар эмх замбараагүй байдал үүсгэсэн зүйл огт байхгүй, энэ бол биднийг асуудалт оруулахын тулд тэдний хийж байгаа хэрэггүй зүйл"гэжээ.
Путины баталсан шинэ хуулиар зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон хүмүүст оногдуулах торгууль 150 дахин нэмэгдэж, Оросын дундаж цалинд дөхөж очсон юм. Өөрөөр хэлбэл одоогийн 2.000 рубль буюу 60 америк долларын торгууль 300 мянган рубль буюу есөн мянган доллар болж өсчээ. Гэхдээ Оросын эрх баргчид мягмар гаригийн жагсаалын зохион байгуулагчдад зөвшөөрөл олгосон байна. Путин сөрөг хүчний талаар баримтлах бодлогоо ч улам чангаруулсан гэдгийг ажиглагчид хэлж байгаа юм.
Э.АМАР