Өмнөд Африкийн эмч нар хүндээр түлэгдсэн гурван настай хүүхдэд амжилттай мэс засал хийжээ. Тэд хэдэн сарын өмнө 80 гаруй хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн охинд хиймэл арьс суулгасан байна. Эмч нар нар уушги нь үрэвсэж, зүрх болон бөөр нь хүндээр өвчилсөн Изабелла Кругерийнбиеийн байдлыг тогтворжуулахын тулд хэдэн сарын турш эмчилгээ хийгээд байжээ. Ийнхүү тэд өнгөрөгч даваа гаригийн орой арьс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна.
Мэс заслын үеэр охины шархны хэсэгт хиймлээр гаргаж авсан арьсуудыг хэсэгчлэн суулгажээ. Харин хүзүү нүүрний хэсгийн арьсыг шингэнийг өөртөө уусгах чадвартай материалаар орлуулсан байна. Охин түлэгдэх үеэрээ дотоожтой байсан учраас бүсэлхийнээс доошхи хэсгийн арьс нь түлэгдээгүй байна. Тиймээс тэр хэсгийн гэмтээгүй арьснаас нь хоёр дээж авч, Бостоны Гензим лаборатор луу илгээжээ. Тэндхийн ажилтнууд дээжийг ашиглан охины арьсыг тусгай аргаар гаргаж авсан байна. Америк болон Европт энэ мэт хүний эд эрхтнийг хиймлээр гаргаж авах нь түгээмэл бол Африкт эсрэгээрээ байдаг.
Изабелла охинд хагалгаа хийхээс өмнө Бостоноос тусгай төлөөлөгч Йохансбург хотод иржээ. Тэрээр хиймлээр гаргаж авсан арьсны 30-40 залгаа хэсгийг зэвэрдэггүй гангаар хийсэн тусгай хайрцганд хийж авчирсан байна. Маш нимгэн, хэврэг, бараг өнгөгүй шахам арьсыг нисэх буудлаас Йохансбург хотын эмнэлэг рүү түргэний тэргээр яаралтай авчирчээ. Учир нь арьсыг Изабеллагийн биед 24 цагийн дотор шилжүүлэн суулгах ёстой байсан байна.
Мэс засал дууссаны дараа долоо хоногийн турш Изабеллагийн биеийг ороосон ороолтыг авахгүй юм байна. Одоо халдвар авахгүй байх, шинэ арьс нь хуулралгүй эдгэх зэрэг нь бяцхан охины хувьд амин чухал байгаа юм. Шинээр суулгасан арьс маш хэврэг учраас амархан урагддаг байна. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд Изабеллаг хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй байгаа гэнэ. Түүний ээж Анис ярихдаа охиноо түлэгдсэнээс хойш анх удаа амьсгаа авах шиг боллоо, үнэхээр гайхалтай байна, бодит зүйл биелэлээ олох гэж байна гэжээ. Мэс заслын дараа Изабеллагийн аав Эрвин Крүгер мэс ажилбар амжилттай болсон учраас тайвширсан гэдгээ хэлсэн байна.
Э.АМАР