Монголын оюутны холбоо, нийслэлийн Нийтийн тээврийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд “Нийтийн тээврээр үнэгүй зорчих оюутны виза карт зургадугаар сарын 31 хүртэл хүчинтэй” гэж заасан байдаг аж. Гэтэл их, дээд сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор зарим автобус, троллейбусны кондуктор оюутнуудын виза картыг хураах, бэлэн мөнгө төлөхийг шаардах тохиолдол багагүй гарч буй тухай оюутнуудаас гомдол ирэх болжээ.
Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг дараах мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, Нийтийн тээврийн хэрэгслээр виза карт ашиглан үнэгүй зорчдог бүх оюутан зургадугаар сарын 31-нийг дуустал үнэгүй зорчих эрхтэй. Амарч, хичээл нь завсарласан их, дээд сургуулийн оюутан мөнгөө төлнө, амраагүй сургуулийн оюутан үнэгүй зорчино гэсэн ойлголт байхгүй. Мөн автобусны кондукторууд оюутнуудаас бэлэн мөнгө нэхэх ёсгүй. Бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд Нийтийн тээврийн газрын 323176 дугаарт мэдээлэл өгөх боломжтой. Мэдээллийн дагуу шалгаж үзээд, тухайн автобусний компанид хариуцлага тооцох болно гэлээ.
Д.Догсмаа
МОНЦАМЭ