Нохой хүний үнэнч нөхөр гэдэг. Саяхан Москвад нэгэн бээжин хавын зургийг тавьж, олсон хүнд 10 мянган еврогоор шагнана гэсэн зар эрхгүй сонирхол татлаа. Хэсэг хугацааны дараа нохой олджээ. Ийм их мөнгийг алдагдсан нохойндоо гар таталгүй өгч байгаа Арамис хавны эзэн Геннадий сэтгүүлчдэд хэлэхдээ, бид ийм хэмжээний мөнгийг хайртай нохойндоо өгөхөд хайран биш байсан. Учир нь Арамис бол манай гэр бүлийн нэг гишүүн. Түүнийг алга болоход бид бүгдээрээ уйлсан. Ингэхдээ түүний гарал удам бол энд ерөөсөө хамаагүй, бид түүнийг гудамжны жирийн нохой байсан ч хайрлана. Бид түүнийгээ олохын тулд зар тавиад зогсохгүй, мөрдөгч авч, гаднах камерын бичлэгийг ашигласан гэж ярилаа.
Харин Арамис нь Никола Гора тосгонд байдаг байшингийнхаа хашаанаас гарч хүний машинд харайн суусан байж. Хаа хамаагүй гүйж, машинд суух дуртай эрх Арамис хэн нэгэн даргын машиныг барьж явсан жолоочийн гарт өөрөө орж иржээ. Харин жолооч нохойг авч яваад, маргааш нь ажлаасаа гарч Тамбов муж явжээ. Тэгээд нийслэлд суудаг танилуудаасаа нохойг олсон хүнд 10 мянган еврогийн шагнал өгнө гэж дуулаад хавыг эзэнд нь эргүүлэхээр шийджээ. Тэрний ярьж байгаагаар, түүний эхнэр хөл хүнд тул ийм хэмжээний мөнгө маш их хэрэг болох аж.
А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ"