Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэх олон янзын төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнүүд гарч байгаа. Саяхан Испанийн нэгэн компани өөрөө автоматаар хураагддаг орыг худалдаанд гаргасан байна.
Ажлын ачаалал ихтэй, цаг зав муутай хүмүүсийн хувьд гэр орны ойр зуурын ажилд зарцуулах цаг хомс байдаг гэхэд болно. Тэгвэл Испанийн “OHEA” компанийн инженерүүд өөрөө автоматаар хураагддаг орыг бүтээжээ. Өөрөөр хэлбэл энэ орон дээр унтсан хүн ороо засах шаардлагагүй юм. Смарт Бед нэртэй энэ орны автомат систем хүн боссоноос гурван секундын дараа идэвхждэг байна.
Орны хоёр талд байрлах механик гар бүтээлгэний захын хэсгийг хавчин хойш нь тэнийлгэдэг байна. Харин энэ зуур тусгай өргөгч дэрийг өргөж, засаж байрлуулна. Орыг автоматаар хураах үйл явц ердөө минут хүрэхгүй хугацаанд үргэлжлэх юм. “OHEA” компаниас мэдээлж байгаагаар энэ орон дээр хүн унтаж байх үед ор автоматаар ажиллаж эхлэх боломжгүй юм байна.
Э.АМАР