logo
Америкийн бизнесмэн Аллен Стэнфордод 110 жилийн ял оноолоо

Америкийн бизнесмэн Аллен Стэнфордод 110 жилийн ял оноолоо

2012/06/16
Пүрэв гаригт Америкийн шүүх Техасаас гаралтай бизнесмэн Аллен Стэнфордод 110 жил хорих ял оноожээ. Стэнфордыг 20 гаруй жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдаас долоон тэрбум гаруй доллар луйвардсан хэрэгт буруутгасан байна. Түүнийг 2009 оны зургадугаар сард баривчилснаас хойш хорьж байсан юм. Америкийн тойргийн шүүхийн шүүгч Дэвид Хиттнер ялын тогтоолыг уншиж танилцуулжээ. Шүүх хурлын үеэр Стэнфордын хөрөнгө оруулагчдыг төлөөлсөн хоёр хүн түүний луйвар булхайн талаар мэдүүлэг өгсөн байна. Өнгөрөгч гуравдугаар сард шүүгчид тэрбумтан байсан бизнесмэнийг луйвартай холбоотой 13-14 зүйл ангиар буруутгаад байжээ. Түүнийг шүүх хурал долоон долоо хоног үргэлжилсэн байна.
Шүүх танхимын гадна цугласан хохирогчдын нэг Стэнфорд амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн талаар ярьжээ. Прокуроруудын мэдээлснээр 62 настай бизнесмэн хөрөнгө оруулагчдын мөнгийг өөрийн бизнестээ болон албан тушаалтнуудыг хахуульдахад зарцуулсан байна. Мөн тэрээр хувийн усан онгоц, тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц авч, крикетийн тэмцээнийг ивээн тэтгэх зэргээр бусдын хөрөнгийг тансаг хэрэглээндээ зарцуулжээ.
Шүүгч түүнчлэн Стэнфордыг 5.9 тэрбум долларыг эргүүлэн төлөх ёстой гэж шийдвэрлэсэн байна. Гэхдээ энэ нь бэлгэ тэмдэг төдий шийдвэр юм. Учир нь Станфорд нэг ч долларын хөрөнгөгүй болжээ.
Түүний Канад, Англи болон Швейцарийн банкны дансан дахь хөрөнгийг битүүмжлээд байгаа юм. Гэхдээ нийт 21 мянган хөрөнгө оруулагч алдсан мөнгөө буцаан авах хүртэл хэдэн жил шаардагдаж магадгүй байна. Тэд хохирлоо төлүүллээ гэхэд алдсан мөнгөнийхөө багахан хэсгийг л олж авах гэнэ. Стэнфордтой хамтран ажиллаж байсан гурван өндөр албан тушаалтныг шүүх хурал есдүгээр сард болох юм байна.
Санхүүгийн зохицуулагчаар ажиллаж байсан Аллен Стэнфордыг Америк руу шилжүүлнэ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш