Хятадад долоон сартай эмэгтэйд хүчээр үр хөндөлт хийсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. 23 настай жирэмсэн эмэгтэйд хортой тариа тарьж хүүхдийг нь зулбуулсан хэрэгт холбоотой гурван хүнийг баривчлан саатуулжээ.
Хятадын хойд хэсгийн нэгэн мужийн гэр бүлтөлөвлөлтийн газрын албан тушаалтнууд долоон сартай жирэмсэн эмэгтэйд хүчээр үр хөндөлт хийсэн байна. Учир нь энэ эмэгтэй хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг хүссэн өргөдлөө гаргаагүй байсан гэнэ. “Синхуа” агентлагаас мэдээлснээр энэ хэрэг зургадугаар сарын хоёронд гарчээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор гурван хүнийг баривчлан саатуулжээ. 27 настай Фен Жианмэй Женпин дүүргийн эмнэлгийн орон дээр хоёр сарын дараа хорвоод мэндлэх гэж байсан охиныхоо амьгүй болсон ургийн хажууд хэвтэж байгааг харуулсан зургийг интернэтэд тавьжээ. Энэ зураг олон мянган хүний дургүйцэл, уур бухимдлыг хүргэсэн байна. Хотын албаны хүмүүс Жианмэйгээс уучлалт гуйжээ. Эхний мөрдлөг шалгалтыг явуулсны дараа Шэньси мужийн Анкан хотын удирдлагууд Женпин дүүргийн гэр бүл төлөвлөлтийн хорооны дарга Жиан Ненхай, Зенжиажен суурингийн дарга Чен Пингеин, мөн тус суурингийн гэр бүл төлөвлөлтийн албаны ажилтан Лоон Чунлай нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна. Хуульч Жан Кай нэр дурдсан хүмүүс буруутай нь тогтоогдвол шоронд хоригдож магадгүйг хэлсэн байна. Учир нь Хятадад жирэмслээд зургаагаас дээш сар болсон эмэгтэйд үр хөндөлт хийхийг хуулиар хориглодог юм.
Фен Жианмэй болон түүний нөхөр Ден Жиаюан нар зургаан настай охинтой юм байна. Тэд фермерүүд учраас Хятадын хуулиар хоёр дахь хүүхдээ төрүүлэх эрхтэй байсан бөгөөд орон нутгийн гэр бүл төлөвлөлтийн албанаас зөвшөөрлөө хүлээж байжээ. Албаны хүмүүс Фенээс оршин суугаа хаягаа хотоос одоогийн оршин суугаа хөдөөний хаяг руугаа шилжүүлэхийг хүссэн байна. Фен тэднийг хүсэлтийг яагаад биелүүлээгүй нь тодорхойгүй байна. Тэрээр твиттертэй төстэй Вэйбо сайт дээр хаягаа шилжүүлээгүйгээс болж гарах үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй гэж бичжээ. Харин Хятадын албаны хүмүүс маргааныг эв зүйгээр зохицуулахын тулд 40 мянган юань буюу 6.200 долларын нөхөн төлбөр санал болгосон байна. Хятадад хэрэгждэг нэг өрх-нэг хүүхэд бодлогын дагуу гэр бүлүүд хоёр хүүхдээ төрүүлэхийн тулд тодорхой хэмжээний мөнгө төлдөг юм. Фен Жианмэйгийн гэр бүлд 6300 долларын төлбөрийг төлөх мөнгө байгаагүй учраас орон нутгийн албаны хүмүүс түүнийг баривчилж, ургийг нь үхүүлэхийн тулд хортой тариа хийсэн гэдгийг нөхөр нь хэлсэн байна. Энэ талаарх мэдээлэл болон зураг вэбсайтад тавигдаж, Хятадын интернэт хэрэглэгчдийг шоконд оруужээ. Орон нутгийн албаны хүмүүс хууль дүрэм зөрчсөн гэдгийг мужийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байна.
Э.АМАР