logo
Хүүхдийн түнхний мултралын үед “Д” витамин ихээр уух хэрэггүй

Хүүхдийн түнхний мултралын үед “Д” витамин ихээр уух хэрэггүй

2012/06/16
Түнхний үеийн дутуу хөгжил, эмчлэх, урьдчилан сэргийлэхийн тулд эрт оношлох, нь чухал.  Ялангуяа нярай үед нь оношлох хэрэгтэй. Судлаачдын тогтоосноор 6 долоо хоногоос 6 сартайд нь оношлогдсон тохиолдолд бүрэн төгс эдгэрэх боломжтой. Харин 6-12 сартай бол 80%-ийн эдгэрэлттэй байдаг.

Түнхний мултралтай эсэхийг мэдэх арга
- Хоёр талын түнхний үе хязгаарлагдаж байна уу, өвдөгний зураас тэгш хэмтэй байна уу гэх зэргээр оношилж болно.
- Өвчин хүндэрсэн тохиолдолд хөл нь урт богино болсон байдаг.

Хүүхдийн түнхний үеийн хөгжил төрсний дараах 2 cap дотор өсөлт нь эрчимтэй явагддаг. Энэ үед
оношилбол хүүхдийн түнхний өөрийн өсөлтийнх нь чадварыг, дэмжээд өгөх хэрэгтэй. Харин хожуу оношлогдсон тохиолдолд эдгэрэх боломж нь багасдаг. Ийм хүүхдүүд ихэвчлэн мөлхөх, юм түшиж байх үедээ оношлогддог юм.

Түнхний мултралтыг эмчлэх
- Түнхний мултралтыг ихэвчлэн гэрээр эмчилдэг. Эмнэлэгт хэвтүүлдэггүй.
- Эцэг эхчүүд гол нь хүүхэддээ ханиад хүргэхгүй байх хэрэгтэй. Энэ нь түнхний өсөлтийг удаашруулдаг. Дөрөөвч 24 цагаар зүүлгэх ёстой байдаг. Гэхдээ түнхний мултралын үед "Д" витамин их хэмжээгээр уулаа гээд түнх эдгэрэхгүй. "Д" витамин нь яс бэхжүүлэх л үүрэгтэй. Шаардлагатай бол нарийн шинжилгээ өгөх нь зөв.

/Хань/ 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш