Хөрөнгө оруулагчид хөрөнгөө доллар болон өөр хөгжингүй орнуудын валютаар худалдаж авах нь зүйтэй. Учир Япон улс ойрын таван жилийн хугацаанд төлбөрийн чадваргүй болж магадгүй гэж хөрөнгө оруулагч-тэрбумтан Жорж Соросын зөвлөх асан Такеши Фүжимаки мэдэгдэв.
"Япон улс Европоос түрүүлж төлбөрийн чадваргүй болохоо зарлаж болзошгүй" гэж Япоын хөрөнгө оруулалтын "Fujimaki" компанийн ерөнхийлөгч мэдэгджээ. Япончууд санхүүгийн хэрэгслүүд дэх хадгаламжаа Америк, Канад, Австралийн доллар, тэрчлэн Швейцарь франкаар хийх хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.
"Би хамгаалалтын актив болгож иен бус, доллар худалдан авч байна. Хэрвээ Япоын Засгийн газар төлбөрийн чадваргүй болсноо зарлавал нэг иен 400-500 ам.доллартой тэнцэх болно" гэж Фүжимаки хэлжээ.
Их наран улсын өр өссөөр байгаа аж. Олон улсын валютын сангийн мэдээлснээр, 2014 онд тус улсын өр ДНБ-ий 245 хувьтай тэнцэх аж. Харьцуулан үзвэл, 1984 онд энэ үзүүлэлт 67,3 хувьтай байв.

"Японы өр асар том хөөс үүсгэж байгаа бөгөөд "өчүүхэн жижиг зүү" тэр хөөсийг хагалж мэднэ. Европын хямрал хөөсийг хагалах шалтаг болж магадгүй" гэж Фүжимаки хэлжээ.
З.АмгаланЭх сурвалж: "Монцамэ"