logo
УБЕГ-ын даргад шүүхийн шийдвэрийг уламжлаад байна

УБЕГ-ын даргад шүүхийн шийдвэрийг уламжлаад байна

2012/06/19
ХЗДХ-ийн сайдын оролцоотойгоор УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Амарсанааг ажиллуулснаас хойш УБЕГ-т бүтцийн өөрчлөлт нэрийдлээр 176 хүнийг ажлаас нь чөлөөлсөн тухай тус газрын хуучин удирдлагууд мэдээлэл хийлээ.

Дээрх асуудлаар Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга асан Ч.Чанлуулодой нар мэдээлэл хийсэн ба тэд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх энэ сарын 7-ны өдрөөс ажлаа үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргасан тухай хэлэв.

Гэтэл УБЕГ-ын дарга Л.Амарсанаа "274 дүгээр тоот тушаал. Ажлын орон тоо батлах, 275 тоот тушаал. Ажлаас чөлөөлөх, 276 тоот тушаал. Ажилд томилох" гэсэн гурван заалт тушаалаар шүүхийн шийдвэрийг түтгэлзүүлсэн аж. Түүнчлэн дээрх хүмүүсийг ажилд нь буцаан томилохгүй байгаа юм байна.

УБЕГ-ын дарга Л.Амарсанаа шүүхийн шийдвэрийг түтгэлзүүлснийхээ дараа Иргэний бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн газрыг нэгтгэж дарга, орлогч дарга гэсэн албан тушаалыг ч бий болгожээ. Иймээс Иргэний бүртгэлийн дарга Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн дарга Ч.Чанлуулодой нарыг хуучин ажилд нь буцаан томилох шүүхийн шийдвэрийг УБЕГ-ын дарга Л.Амарсанаад дахин хүргүүлээд байгаа юм байна.

Д.Нэргүй
Эх сурвалж: "Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш