logo
Н.Энхбаяр өөрийг нь алуулахаар захиалга өгсөн эздийг олуулах гэнэ

Н.Энхбаяр өөрийг нь алуулахаар захиалга өгсөн эздийг олуулах гэнэ

2012/06/19
Өнгөрсөн баасан гарагт Хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар аймгийн иргэн Ч.Доржхуяг гэгч хэвлэлийн хурал зарлаж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг алах даалгавар авч байснаа мэдэгдсэн билээ . Тэрээр надад нэр бүхий улс төрчид 60 сая төгрөг, дурантай буу, сумтай өгөөд Н.Энхбаярыг хөнөө гэсэн даалгаврыг 2008 онд өгч байсан хэмээн ярьсан юм. Үүнтэй холбогдуулан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Улсын мөрдөн байцаах газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээллийг шалгуулах тухай албан тоотыг хүргүүлжээ . Албан тоотод “Иргэн Ч.Доржхуягийн цацсан мэдээлэл нь үнэн бол онц ноцтой гэмт хэргийн захиалагчийг эрж олох, гэрчийг нь хамгаалах, харин нөгөө талаар хуурамч мэдээлэл бол Ч.Доржпүрэв нь хэний даалгавраар ийм мэдээлэл тараасныг тогтоож хуульд заасан арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.

Ч.Чимид 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш