logo
Татварын хөнгөлөлтийн мөнгийг лхагва гарагт олгоно

Татварын хөнгөлөлтийн мөнгийг лхагва гарагт олгоно

2012/06/19
Татварын Ерөнхий газрын мэдээлж буйгаар энэ жилийн татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн дансанд зургаадугаар сарын 20 гэхэд буцаалт мөнгө орох юм байна.

Тавдугаар сарын дунд үед эхний ээлжийн буюу 9800 иргэний дансанд татварын хөнгөлөлтийн буцаалт мөнгө орсон байсан юм. Харин хоёр дахь ээлжинд багтсан хүмүүсийн дансанд ийнхүү зургаадугаар сарын 20 гэхэд орсон байх ажээ.

Харин бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, зөрчилтэй 736 өргөдөл байгаа бөгөөд тэдгээр иргэний дансад мөнгө орохгүй юм. Тиймээс зургаадугаар сарын 20-ноос хойш дансанд мөнгө ороогүй байвал Нийслэлийн татварын албанаас лавлахыг анхааруулж байна.

Энэхүү хувь хүний албан татвар буюу бидний хэлж заншсанаар татварын хөнгөлөлтийг анх удаа орон сууцыг амьдрах зориулалтаар худалдан авсан болон их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн бол мөнгөн дүнгийн дунджаар 10 хувийг иргэн бүр авах эрхтэй. Жишээ нь, 700 мянга төгрөгийн сургалтын төлбөр төлсөн бол 10 хувь болсон 70 мянган төгрөгийг буцаан авч байх ажээ. Үүний тулд Нийслэлийн татварын газарт жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өргөдөл болон бүрдүүлэх бичиг баримтаа өгөх хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш