Экс Ерөнхийлөгчийн эхнэр О.Цолмонгийн өвөг эцэг Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын дарга болох үед О.Цолмон сургуульд орж дөрөвдүгээр анги хүртлээ Тосонцэнгэлд суралцсан гэдэг. Эрхэмсэг хатагтай эл явдлыг Ю.Цэдэнбалын явуулгаар хэлмэгдсэн гэж үздэгээ нуудаггүй бөгөөд Тосонцэнгэлийн Солонготын даваанд өвөөдөө зориулж хөшөө босгосон гэж дуулддаг. Экс тэргүүн хатагтай хэд хоногийн өмнө "Бид гэр бүлээрээ дахиад л хэлмэгдүүлэлт үзэж байна гэхээр гунигтай, бас харамсалтай байна" гэж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл өвөг эцэг нь албан тушаал буурч хэлмэгдсэн бол одоо нөхөр нь хэлмэгдэж байгаа бололтой. Харин одоо нөхөр Н.Энхбаярыг мөн л хэлмэгдлээ гэж үзэж
байгаа аж. Үнэндээ ч өвөг эцэг, нөхөр сүүдэргүй хэлмэгдээд байвал хэцүү л байлгүй яав гэж...
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
байгаа аж. Үнэндээ ч өвөг эцэг, нөхөр сүүдэргүй хэлмэгдээд байвал хэцүү л байлгүй яав гэж...
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"