УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Л.Болд, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж Монголд анх удаа Зорилтот татварын тухай хууль саначилснаа танилцууллаа. Дээрх таван гишүүн болон Р.Амаржаргал гишүүн хамтарч уг хуулийн төслийг боловсруулжээ.
Аливаа нэг төрлийн татварын орлогыг улс орны өмнө тулгамдсан хамгийн том асуудлыг шийдвэрлэхэд 100 хувь зарцуулахыг Зорилтот татвар гэдэг аж. Гишүүдийн санаачилсан хуулийн төслөөр бол нүүрсний экспортод зорилтот татвар ногдуулан түүгээр гэр хорооллыг дэд бүтэцжүүлж Улаанбаатарыг утаагүй болгох, гэр хорооллын газрыг үнэд хүргэх, амины орон сууцны хорооллыг хөгжүүлэх боломж нээгдэх ажээ.
Улаанбаатарын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдаж буй 1,8 их наяд төгрөгийг нүүрсний экспортын татварын гурваас дөрвөн жилийн орлогоос бүрдүүлэх боломжтой юм байна. Ингэснээр гэр хорооллын 184 мянга орчим өрхийн 735 мянган иргэн тохитой амьдрах боломж бүрдэж Монголын хүн амын 45 орчим хувь нь суурьшсан Улаанбаатарын 1,2 сая гаруй иргэн утаанд хордон эрүүл мэндээрээ хохирдог байдлыг арилгах боломжтой гэж гишүүд үзжээ.
Эхлээд гишүүн Д.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Гишүүд хуулийн төслөө боловсруулахын тулд нэлээд их судалгаа хийсэн байна. Аливаа улс оронд тулгамдсан асуудал байдаг. Түүний хамгийн томоос эхлээд шийдвэрлээд явах ёстой. Монголын хувьд тийм асуудал нь нийслэлийн агаарын бохирдол, утаа гэж гишүүд үзжээ. Улаанбаатар хот 1999 оноос эхлэн утаатай болж 2011 онд дээд цэгтээ хүрсэн байна. Энэ байдлаас салахын тулд гишүүд Зорилтот татварын хууль саначлахаар болжээ.
Гишүүн Д.Ганхуягийн тайлбарласнаар Японд анх 1953 онд Зорилтот татварын хууль санаачилж дэд бүтэцдээ анхаарсан байна. Өнөөдөр тус улс дэд бүтцээрээ дэлхийд гайхагдах хэмжээнд хүрсэн. Тэр зарчмаар УИХ дахь АН-ын бүлгийн зургаан гишүүн Монголд анх удаа Зорилтот татварын хууль санаачлан нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж гэр хорооллыг эд бүтэцжүүлэхээр шийджээ. Гэр хороололд нийслэлийн хүн амын 60 хувь буюу 184 мянган өрх амьдардаг. Нийслэлийн утааны 70 хувь гэр хорооллоос гардаг. Гэр хороолол инженерийн дэд бүтэцгүйгээс ийм байдалд хүрчээ. Инженерийн дэд бүтэц гэр хороололд байгуулахад шаардагдах 1,8 орчим их наяд төгрөгийг Монгол Улсаас гадагш экспортлож буй нүүрсэнд боловсруулалтын төвшнөөс нь хамааран Зорилтот татвар ногдуулснаар шийдэж болох бөгөөд үүнд гурваас дөрвөн жил л шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Ингэснээр Улаанбаатар дэлхийд экологийн хувьд хамгийн бохир хот гэсэн үнэлгээнээс салахад дөхөм болох юм байна.
Түүхий нүүрс гаргавал тонн тутамд долоон хувь, хагас боловсруулсан бол гурваас дөрөв, угааж боловсруулсан нүүрсэнд хоёроос гурван хувийн татвар ногдуулж болохуйцаар хуулийн төсөлд тусгах ажээ. Гадаад орнуудад нүүрсний экспортод 6,5-25 хүртэл хувийн татвар ногдуулдгийг дурдлаа. Гадаад орнуудад нэг тонн коксжих нүүрсийг 350 ам.доллараар гаргадаг. Нэмүү өртөг шингээгээгүй түүхий нүүрс бол 160-180 ам.доллар байдаг аж. Гэтэл Монгол Улс нэг тонн нүүрсийг 56-70 ам.доллараар л гаргадаг байна. Гишүүд үүнд бас анхаарахаа илэрхийллээ.
Гишүүн Л.Болд дараа нь товч мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “АН-аас өнгөрсөн 20 гаруй жил явуулсан бодлого нь ард иргэдээ ижил тэгш нөхцөлд өмчтэй болгох зорилт байсан. Арваад жилийн өмнө Газар өмчлүүлэх тухай хууль гаргаж өрхийн зориулалтаар газар өмчлүүлж байсныг нийт иргэдэд өмчлүүлэх болгон өөрчилсөн. Гэтэл нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь амьдардаг гэр хороололд хувьчлал хэрэгжихгүй, газраа хувьчлахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл гэр хорооллын газар барилгажилтад өртдөг. Дарга нарын газрын наймаанд өртдөг. Дэд бүтэцгүйгээс шалтгаалан газар нь үнэгүйддэг. Ингээд иргэд газар дээрээ түр оршин суугч мэт байдлаар амьдардаг. Иймээс гэр хорооллыг АН амины орон сууцжуулах зорилт дэвшүүлж газар хувьчлах хугацааг сунгасан. Өмнө нь төр иргэддээ дандаа цаг хугацааны хязгаар, босго тавьж ирсэн. “Энэ хугацаанд амжиж авч чадахгүй бол хохь чинь” гэсэн байдлаар явж ирсэн. Одоо бол төр өөртөө хугацаа тавьж иргэдийнхээ асуудлыг шийдэх зорилтыг АН гол зорилгоо болгох гэж байна. Газаргүй байгаа хүмүүст газар өмчлөх нөхцөл олгоно. Газар өмчлөлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлснээр газрын үнэлгээ нэмэгдэнэ. Иргэдийн амьдрал, амьжиргаанд дэвшил гаргана. Эрдэнэсийн хувь, ногдол ашиг, хувьцаа зэргийг үргэлжлүүлж газар өмчлүүлэх зорилтоо хэрэгжүүлнэ. Газрын үнэлгээг иргэдэд амьдралын баталгаа болгох чиглэлээр ажиллана” гэлээ.
Гишүүн З.Энхболд хуулийн төсөл санаачилсан тухай мэдээлэл нь сонгуулийн сурталчилга биш, АН-ын мөрийн хөтөлбөрийг тодотгон ярьж байгаа зүйл гэсэн тайлбар хийлээ. Учир нь тэрбээр АН-ын нэр дэвшигчдийг Сонгуулийн хууль зөрчүүлэхгүй байх ажлыг хариуцаж бжй аж. З.Энхболд гишүүн уг хуулийн төсөлд Засгийн газар нэн даруй хариу өгвөл сонгуулийн өмнө хуулийг батлуулах бололцоотой гэсэн юм. Парламент байнгын ажиллагаатай тул шаардлагатай нөхцөлд сонгуулиас өмнө чуулган хуралдаж болно гэсэн юм. Нийслэлд нэр дэвшсэн гишүүд Улаанбаатарт байнга байгаа бол хөдөө нэр дэвшигчид ч ирж очиж байгаа аж.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг хуулийн төслийг хэд хэд өргөн барьсан ч хамгийн сүүлд Засгийн газар өөрөө татаж авсан гэлээ. Дэд бүтцэд холбогдоод ирэхээрээ нэг айлын хашааны газар 60-70 сая төгрөгийн үнэтэй болно гэсэн тооцоог гишүүд мөн хэлж байлаа. Мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав
-“Баян Монгол” корпорац байгаа юу. Засгийн газар нэг сая төгрөг авсан иргэдэд хувьцаа өгөхгүй гэдэг шударга уу?
Л.Болд: -“Баян Монгол” корпорац хууль болж гарахдаа Хүний хөгжлийн сан болсон. “Эрдэнэс МГЛ” компани байгуулагдсан. Тэндээс иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгож байгаа. Энэ мөнгийг эрх баригч нам долдугаар сарын 1-нээс тасалбар болгон зогсооно гэсэн шийдвэр гаргасан. АН-ын бодлого үүнээс өөр. Иргэдэд олгож байгаа мөнгийг хурааж авах асуудал байхгүй. 21 мянган төгрөг бол нийгмийн халамж биш. Энэ бол эх орны баялгийн хувь. АН өнгөрсөн дөрвөн жилд олонх байсан бол 21 мянган төгрөг, хувьцаа баталгаатай болох байсан. Гэтэл хувьцаа зөвхөн 2012 оноос л яригдаж байна. “Эрдэнэс МГЛ” компанийн хууль тусдаа гарах ёстой. Тус компанийн ногдол ашгаас Монгол Улсын иргэдэд 21 мянган төгрөгийн ашиг олгож байгаа. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” гэдэг охин компанийн хувьцааг иргэдэд олгоно. Эсвэл нэг сая төгрөг олгоно гэж байгаа нь буруу. Иргэдэд олгох хувьцаанд стратегийн нийт 54 орд бүгдээрээ хамаатай. Нэмж гарч ирэх ордууд ч хамаатай. Ингэснээр ард иргэдээ тэгш боломжоор хангана. Иргэд бүх стратегийн ордоос хувьцаа эзэмшинэ.
-Өвөрхангайд АН-аас нэр дэвшигчид сонгогчдод мөнгө тараасан асуудалд яаж хандаж байгаа вэ. Аймгийн намын дарга Т.Хасбаатар яагаадтэгж мэдэгдэв?
З.Энхболд: -Т.Хасбаатар бол сүүлд аймгийн АН-ын дарга болсон. Түүнийг мэдээлэл хийхийнх нь урьд орой намын штаб удирдаж чадахгүй байна гэж халсан. Маргааш нь Т.Хасбаатар уурандаа иргэдэд буруу мэдээ тараасан. СЕХ бол уг асуудлыг Сонгуулийн хууль зөрчөөгүй, намын дотоод ажил байна гэж үзсэн. Одоо Т.Хасбаатар Өвөрхангайн АН-ын дарга биш, АН-ын гишүүн биш. Иргэн Т.Хасбаатарын гаргасан үйлдэлд хуулийн хариуцлага ногдуулна. Анхлан сонгуулийн ухуулагчдад цалин өгөхгүй гэсэн журам байсан. Сүүлд журамд өөрчлөлт оруулж ухуулагчдад өдөрт 10 хүртэл мянган төгрөгийн унаа, хоолны мөнгө өгч байхаар болсон. Үүнийг Т.Хасбаатар авлига гэж мушгисан. Т.Хасбаатар уг нь Өвөрхангайн Нарийнтээл сумын залуу. Эхлээд Т.Хасбаатар зөв ярьж, ажиллаж байгаад нэр дэвшигчдээс Ланд круйзер машин нэхсэн. Өөр ч юм бас бий. АН-д ийм хүмүүс байж таарахгүй. МАН-ын аймгийн дарга МАН-аа гүтгээд явж байгаатай ижил биз дээ гэлээ. Хэвлэлийн бага хурал үүгээр өндөрлөв.
Д.ОЮУН