Гоё сайхан төрх, эмэгтэйлэг байдлаарааа үргэлж л олны анхаарлыг татаж, харааг булааж байдаг топ модель Э.Одгэрэлийг танихгүй, мэдэхгүй хүн үгүй. 30-аад жил загварын тайзыг чимсэн тэрбээр өнөөдөр ч яг л анх загвар өмсч байсан шигээ цэл залуухан, гоо үзэсгэлэнтэй харагддаг. Тийм ч учраас түүнийг “Мөнхийн залуу” хэмээн тодотгон нэрийддэг болсон. Харин топ модель бүсгүй маань өөрөөингэж дуудуулах тун дургүй гэнэ шүү. Тэрбээр энэ тухайгаа “Мөнхийн залуу гэдэг чинь уг нь АПУ компанийн үйлдвэрлэдэг мөнгөжүүлсэн цэвэр усны чанарыг илэрхийлсэн сурталчилгааны мессеж байсан юм. Тэр рекламанд тоглосноос минь хойш Одгэрэл гэдэг нэрийг энэ үгтэй хамтатган бичих болсон. Үнэндээ би “Мөнхийн залуу Одгэрэл” гэж хэлүүлэх үнэхээр дургүй хэмээн тайлбарлажээ. Ямартаа ч наснаасаа хамаагүй залуухан харагддаг түүнийг ийн нэрлэх болсоон нь гоо сайхныг нь илтгэсэн нэгэн өргөмжлөл гэлтэй.