Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс нэгэн өвөрмөц амьтны яс олдсон байна. Барилгын ажилчид уг ясыг олсон бөгөөд одоогоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, музейн холбогдох мэргэжилтнүүд очиж, танилцжээ.
Олдворыг аймгийн музейд хадгалж байгаа ба БСШУЯ-ны мэргэжлийн багийнхан олдворыг нягталж үзэхээр Хэнтий аймгийг зорьсон гэнэ. Хэнтий аймгийн нутгаас олдсон энэ олдворыг эртний хирсний ястай төстэй байна гэж аймгийн музейн ажилтнууд таамаглаж байгаа аж.