logo
Чукча, Вовка хоёр

Чукча, Вовка хоёр

2012/06/20
Чукча, Вовка хоёр  
Чукча Вовка хоёр ууланд явж байтал Вовка унаж гэнэ. Тэгтэл Чукча:
-Вовка чи зүгээр үү. Вовка:
-Би зүгээрээ. Чукча:
-Тэгвэл авираад ирээч дээ, Вовка:
-Би унаж дуусаагүй байна аа.

 Бурхан шүүсээ харж байгаа
Хийдийн банди нар Бурхны хишиг манж зооглохоор орж ирэв. Урт ширээний эхэнд шүүс зэхсэн байх агаад дэргэд нь “Шүүснээс бага ид. Бурхан харж байгаа шүү” гэсэн бичиг, харин ширээний адагт байх тавагтай боовны дэргэд “Бурхан шүүсээ харж байгаа тул энэ боовноос хэдийг ч идсэн болно” гэсэн бичиг тавьсан байна гэнэ.
 
Дугаар 286  
Шоронгийн харгалзагч нөгөөдөө:
-Дугаар 286 өчигдөр шөнө оргочихож.
-За ашгүй, ашгүй. Новш чинь шөнөжин юм хуурайдаад унтуулдаггүй байсан юм.

 Хуримын өмнөх өдөр  
Хуримаа хийх гэж байгаа залуугийн аав нь:
-Чи энэ өдрийг насан туршдаа амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдөр гэж дурсаж явах болно гэдэгт итгэлтэй байна. Чамд баяр хүргэе.
-Yгүй аав аа, хурим маргааш ш дээ.
-Би мэдэж байна аа, тийм болохоор л... 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш