Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын "Эрдэнэсан"-гийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Харин прокурорын байгууллага хэргийг хянаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байна. Гэвч шүүхээс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хэмээн мөрдөн байцаалтад буцаажээ.
Тэднийг эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгаж буй аж.
Н.Алтан
"Нийслэл таймс" сонин