Даваа гаригт буюу зургадугаар сарын 18-нд алдарт “Битлз” хамтлагийн гишүүн асан Пол Макартнигийн 70 насны төрсөн өдөр тохиолоо. Хамгийн алдартай одуудын нэг тэрээр одоо ч гэсэн идэвхтэй амьдралаар амьдарсаар байгаа юм. Түүний насны бусад хүмүүс тэтгэвэртээ сууж, амар тайван амьдарч байгаа бол Маккартни тайзан дээр дуугаа дуулж, үзэгчдийг шуугиулсаар байна.
Тэрээр саяхан хатан хаан Элизабетийн хаан ширээнд суусны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтонд оролцсон. Энэ тоглолт Лондон хотын Бугкингемийн ордны гадна болсон билээ.
Дуучны хувийн амьдрал ч байнга олны анхаарлыг татдаг билээ. Тэрээр анхны эхнэр Линда Истмантайгаа бараг 30 жил амьдарсан. Мэргэжлийн гэрэл зурагчин байсан Линда 1998 онд хавдраар нас барсан юм. Маккартни дараа нь загвар өмсөгч байсан Хидер Миллстэй гэр бүл болсон ч 2008 онд сүр дуулиантайгаар хоёр тийш болжээ. Тэрээр одоо Нью-Жерсигээс гаралтай Нэнси Шевелтэй амьдарч байгаа юм. Хосууд өнгөрсөн оны 10-р сард гэрлэсэн байна.
Маккартни долдугаар сарын 27-нд Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцож, ая дуугаа өргөх юм байна.
Жэймс Пол Маккартни 1942 оны 6-р сарын 18-нд Ливерпүүл хотод төрсөн байна. Эцэг Жим Маккартни нь машины үйлдвэрийн хаягдал боловсруулах хэсгийн байцаагч, 30-аад оны жааз хөгжимчин байжээ. Харин ээж Мэри нь эмнэлэгт ажиллаж, Полыг төрснөөс хойш чөлөөтэй үедээ гэртээ Пол, түүний ах Майкл нарыг асардаг байсан байна. Пол солгой байсан учраас толинд харж гитар тоглож сурчээ. Гитар хөгжим Полын амьдралыг өөрчилсөн юм. “Битлз” хамтлаг тарсны дараа тэрээр “Жигүүр” нэртэй хамтлагаа байгуулж байжээ.
Их Британийн засгийн газар хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, "Битлз" хамтлагийн экс аргил гитарч Пол Макартнид "Sir" хэмээх хүндэт цолыг олгосон байна. Өнөө үед тэрээр шоу бизнесийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогдох болжээ.
Э.АМАР