Саудын Арабын хаан ширээ залгамжлах хунтайж Наиф Абдул-Азиз Швейцарийн Женев хотод таалал төгсчээ. Тэрээр энэ хотод эмчилгээ хийлгэж байсан байна. Ням гаригт түүний цогцсыг Мекка хотын сүмд авчирсан байна. Энэ үеэр болсон мөргөлд Саудын хаан Абдуллагаас гадна Египетийн цэргийн зөвлөлийн тэргүүн, маршал Хуссэйн Тантави, хааны удмын бусад хүмүүс оролцжээ.
Саудын Арабын гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр Наифийг Меккад байдаг Ал-Адел оршуулгын оршуулах юм байна. Ийнхүү жил хүрэхгүйн хугацаанд Саудын хааны удмын хоёр хүн гадны улсад нас барлаа.
Ханхүүгийн үхлийн шалтгааны талаарх мэдээллийг гаргаагүй байна. Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Английн ерөнхий сайд нар Саудын удирдлагуудад эмгэнэл илэрхийлжээ.
78 настай Наиф 1975 оноос хойш дотоод хэргийн сайдаар ажилласан бөгөөд улсынхаа аюулгүйн хүчнийг хариуцдаг байжээ. Тэрээр эмэгтэйчүүдэд сонгуульд оролцохыг зөвшөөрөх, 2015 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөх эрх олгох зэрэг хаан Абдуллагийн амлалтуудад болгоомжтой ханддаг байсан аж.
Шадар сайдын албыг давхар хашиж байсан тэрээр Аль-Кайда болон энэ бүлгийн Йемен дэх дайчдын эсрэг хатуу байр суурь баримталж, зэвсэгт бүлгийнхний нөлөө Саудчуудын дунд түгэхээс сэргийлж ажилладаг байжээ.
Хаан ширээ залгамжлах магадлалтай дараагийн гол хүн бол батлан хамгаалахын сайд, 76 настай ханхүү Салман юм.
Саудын Арабыг 1932-оос 1953 оны хооронд удирдаж байсан хаан Абдул Азиз Саудын хөвгүүд одоог болтол хаант улсынхаа төрийн жолоог атгаж байна. Тэднээс тав нь хаан болсон бөгөөд хааны удмын 20 орчим хүнодоог болтол амьд сэрүүн байгаа юм.
Хэдийгээр Саудын Арабад хөрш улсуудыг нь бодвол нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа хэдий ч ажилгүйдэл, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, Арабын зарим улсуудад гарсан бослого зэрэг олон сорилт бэрхшээл эрх баригч хаант засгийн өмнө тулгараад байна.
Э.АМАР