Хятад улс сансрын технологийг хөгжүүлж байгаа гол улсуудын нэг гэдгээ баталлаа. Өнгөрөгч бямба гаригт гурван сансрын нисгэгч суусан "Шенжоу 9" пуужинг Хятадын туршилтын сансрын станц руу хөөргөсөн байна. Хэрэв бүх ажил төлөвлөсний дагуу хэрэгжвэл сансрын хөлөг станцтай холбогдох юм. Энэ нь Хятадын сансрын хөтөлбөрийн хувьд томоохон амжилт байх болно. Урд хөрш дөрвөн жилийн өмнө Шенжоу 7 пуужинг хөөргөж байжээ.
Пуужин хөөрөхөөс хэдэн цагийн өмнө гурван сансрын нисгэгчийг үдэх ёслол болжээ. Тэдний нэг нь Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч, 33 настай Лью Яан байсан байна.
Хятадын албаны хүмүүсийн ярьж байгаагаар ийнхүү пуужин хөөргөж байгаа нь хийхээр төлөвлөөд байгаа томоохон ажлын нэгээхэн хэсэг юм байна. Сансрын инженерчлэлийн хөтөлбөрийн ахлах ажилтан Жоу Жианпин ярихдаа "Манай улс 2020 он гэхэд сансрын станцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгаа, бид зорилгоо биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна, учир нь бид техник технологийн гол чадвар чадамж бидэнд бий" гэжээ.
Хятадын сансрын технологийн хөгжлөөрөө АНУ болон ОХУ-аас олон жилээр хоцорч байгаа. Гэхдээ ажиглагчдын хэлж байгаагаар бямба гаригт пуужин хөөргөсөн нь Дундад улс сансрын технологио хөгжүүлж, томоохон гүрнүүдийн араас хурдтай нэхэж байгааг харуулсан хэрэг болсон байна.
Э.АМАР