"Авьяаслаг Тайландчууд" шоунд оролцсон нэгэн эмэгтэй өөрийн өвөрмөц үзүүлбэрээрээ үзэгч шүүгчдийг шоконд оруулжээ. Тэрээр цамц болон хөхний даруулгаа тайлж, цээж рүүгээ шар, ногоон, улаан, хар өнгийн будаг асгасныхаа дараа шүүгчид рүү эргэж харан ёсолсон байна. Улмаар тэрээр биеэрээ зургаа зурж эхэлжээ. 23 настай эмэгтэй шоуны үеэр ийнхүү санаанд оромгүй үйлдэл хийсэн бичлэгийг ням гаригийн орой Тайландын гуравдугаар сувгаар цацсан байна.
Тэрээр хөхөөрөө зураг зурсан нь хоёр эрэгтэй, нэг эмэгтэй шүүгч, хөтлөгчдийг төдийгүй бүх насны үзэгчдийг алмайруулж орхижээ. Тайландын соёлын сайд Сукумол Хунплоем олон нийтийн өмнө нүцгэлэх нь байж боломгүй зүйл гэдгийг анхааруулаад, урлагийн үзүүлбэрт тодорхой хэмжээ хязгаар байх ёстойг хэлсэн байна. Тэрээр Авьяаслаг Тайландчууд шоуны продюсеруудыг дуудан уулзаж, тэднээс тайлбар авах юм байна.
Шоуг шууд дамжуулаагүй учраас продюсерууд нь зураач эмэгтэйгийн нүцгэлсэн хэсгийг хасч болох байжээ. Гэхдээ YouTube сайтад тавьсан бичлэгээс оролцогчийн цээжин хэсгийн дүрсийг бүдэгрүүлснийг харж болохоор байна. Эмэгтэй шүүгч зураачийн үзүүлбэрийг Тайландын соёл уламжлалд харш гэдгийг хэлсэн ч зарим үзэгчидтүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа ярилцлага өгөхдөө энгийн байдлаар зургаа зурсан бол миний үзүүлбэр бусдаас онцгойрохгүй байх байсан гэж ярьжээ.
Авьяаслаг Тайландчууд шоуны хоёр эрэгтэй шүүгч 23 настай эмэгтэйг дараагийн шатанд тэнцүүлсэн байна. Учир нь тэд түүний үзүүлбэрийг уран сайхны илэрхийллийн нэг хэлбэр гэж үзжээ.
Э.АМАР