Ням гаригт Египетэд сонгуулийн санал тоолох ажил санал хураах байрууд дээр эхэлжээ. Хуучин ерөнхийлөгч Хосни Мубаракийн орыг хэн залгах вэ гэдэг нь сонгуулийн дүнгээс тодорхой болох юм. Хоёр дахь шатны санал хураалтын үеэр сонгогчдын ирц өмнөх шатны санал хураалтыг бодвол доогуур байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Америкийн Конгрессийн гишүүн Дэвид Дрэиэр Кайр хотын санал хураах байруудын нэгд зочилсон байна. Тэрээр хэлэхдээ "Энэ сонгуулийг төгс байдлаар зохион байгуулсан эсэхийг мэдэхгүй байна, зарим нэг зөрчил дутагдал гарсан тухай мэдээллүүд ирсэн, гэхдээ ерөнхийдөө хүмүүстэй уулзахад тэд сонгуулийн талаар эерэг өөдрөг бодолтой байна" гэжээ.
Гэвч Египетийн төрийн эрхийг барьж байгаа Зэвсэгт хүчний дээд зөвлөл шинэ ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхойлсон хуулийг гаргасан байна. Гэхдээ энэ хууль түр хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Энэ нь цэргийн зөвлөлийн генералууд ерөнхийлөгчийн сонгуульд аль нэр дэвшигч ялахаас үл харгалзан ихэнх эрх мэдлийг өөрсөддөө авч үлдэнэ гэдгийг харуулсан алхам болжээ. Үнэн хэрэгтээ цэргийн зөвлөл хууль тогтоож, төсвийг захиран зарцуулах төдийгүй Египетийн ирээдүйг тодорхойлох үндсэн хуулийг боловсруулах хүмүүсийг хянана. Ийнхүү цэргийн зөвлөл шинэ ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байх бол гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна.
Цэргийн зөвлөлийн генералууд Мубаракийн үед ерөнхий сайд, мөн агаарын хүчний командлагчаар ажиллаж байсан Ахмед Шафикт итгэл хүлээлгэж, түүнтэй ойр хамтран ажиллаж магадгүй гэдгийг зарим ажиглагчид хэлж байна. Харин түүний өрсөлдөгч Мохаммед Морси ялалт байгуулбал түүний Лалын Ахан Дүүс нам болон цэргийн эрх мэдэлтнүүдийн хооронд шат шатны албан тушаалуудын төлөөх тэмцэл үүсч болох юм.
Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг пүрэв гаригт албан ёсоор зарлах юм байна. Гэхдээ урьдчилсан мэдээллүүд гарчээ. Мохаммед Морси 52 хувийн саналаар ялалт байгуулсан гэж Лалын ахан дүүс намаасмэдээлсэн байна.
Э.АМАР